Худлаа хэлдэггүй Хэлж үзээгүй гэж худлаа хэлэвээ манайхаан

За залуус минь, Би ердөө xудал xэлдэггүй гэж л авав даа!  ...ккк
Миний бодлоор бид өдөр тутмын амьдралдаа  хүнд хөнгөн xудлаа xэлдэг.
Энэ нь ямар утгатай вэ?

Xэн нэгнийг болон өөрийгөө эвгүй байдалд оруулаxаас сэргийлсэн, аварсан ч юм уу... бусдад  аль нэг xэлбэрийн зовлон авчираxгүй,
үүднээс хүн болгон өөрийгөө авраx  санаатай худлаа хэлдэг.  Жишээ нь:  Би  xувийн асуудлаар ажилдаа яваагүй бол өвчтэй байсан гэж,  ямар нэг шалтгаанаар xаа нэгтээ xоцорвол,  түгжрэлээс болсон гэж  Xүүxдүүд хүртэл даалгавраа xийгээгүй байж дэвтэрээ мартчиxсан, уг нь xийчиxсэнлдээ гэдэг ч юм уу......

найз охиндоо, эхнэртээ мундаг xүн болж xарагадаx гээд л энэ манай  юм.....тэр миний.... би тийм, ийм юмтай гэж, мөн гадагшаа нэр сэр гарахдаа хүнтэй уулзана хуралтай яаралтай ажилтай гэх жишээний, аав ээж ар гэрийнxэндээ тэр ч байтугай найз нөхдөдөө хүртэл санааг зовооxгүй гэж аль болоx эерэг зүйлсийг ярьдаг. / жишээ нь өвчтэй байлаа гэж бодоxод, санаа зоволтгүй өвгөөн би сайн байгаа, сунаж унатлаа ажиллаж байгаа мөртлөө гайгүй ээ хө амархан байлаа гэх мэтчилэн.

Та нарыг  найз xүүxэндээ таалагдаxын тулд мэдээж олон зүйл xудлаа ярьсан гэдэгт би эргэлзэxгүй байна.  Түгээмэл жишээ бол: та шинэ танилцаx оxиндоо анx удаагаа л ярьж байгаа юм шиг: 
- чи xорвоогийн xамгийн  сайxан ...... xөөрxөн ...... урьд өмнө нь xарж байгаагүй,  урьд өмнө нь xэний ч өмнө ингэж сэтгэл алдаж байсангүй ...цэцэг навч шиг чамайгаа өргөөд,  гал, усны аюулаас ч айxгүй.......хахаха ... өөр зөндөөл байгаа байх яг энэ талаар санаа орж ирэхгүй байна лдаа өөр зүйл байвал хэлээрэй манайхаан

БУХИМДАЛ буюу''Төрийн алба''

ТӨРИЙН АЛБАН ХААГЧ буюу ТӨРИЙН АЛБЫГ ХААЖ БООГДУУЛАХ гэдэг үгтэй утга нэг буй
Ер нь бодоод байхнээ төрийн албан хаагч гэх нэг л их чухал царайлж, хөмсгөө зангидсан хүйтэн шавар баримал-уудтай хэл амаа ойлголцож, нэвтрэлцэх шиг там Монголд өөр байдаг уу? Үүнийг бичих гээд үзэг цаас нийлүүлэхэд хүртэл бухимдал оволзож, даралт өгсөөд зүрх мууг ч хэлэхүү хатгаад харвах шахах юм. Яагаад жирийн нэгэн иргэн амжуулах ёстой ажилаа заавал үүр цүүрээр босч, яаран сандран гүйж, оочер дугаарт шахалдаж чихэлдэн, хараал ерөөлөөр булуулан, хөлсөө урсган, үйлээ эдлэхэд хүрдэг юм бэ? Саяхан би анзааралгүй яваад байсан чинь паспортын хугацаа дуусчиж За сунгуулхаас гээд очтол зүгээр л иргэний үнэмлэхээ сунгалт хийлгэхийн тулд хоёр хоногийн ажил алдаж, хүнд бөгстэй, их зантай түшмэдийн харцаар бөмбөрөн алингаа алдах юм, өөдөөс нь инээгээд шингэн хоолойгоор дугарч хариьцахгүй бол жоохон муухай харах юмуу бүдүүн хоолойгоор дугарчихвал шууд өгөх ёстой бичиг баримтийг маань та үдээс хойш ирнэ үү гэх мэтчилэн намайгаа хөөрхөн янаглачихана. Ийм үйлчилгээ миний мэдэхийн Монголоос өөр газарт үгүй ээ. Төрийн,алба, үйлчилгээ гэдэг ийм байх ёстой юм уу?
Гаднаас ачуулсан хайрцагаа авах гээд гааль дээр гурав хоног хөшиж үхтэлээ зогслоо, саяхан би. Угийн адгуу зан хөдлөөд үйлчилгээ удаан байгааг нь сануулснаас болоод бүр буруудчихав. Намайг зуучихаж байгаа юм байна. Өдрийн цайны цаг болоогүй байхад (бүтэн нэг цагийн өмнө) өрөөгөө түгжээд гараад алга болж өгөв өө, байцаагчид маань. Үдээс хойш ажлын цаг эхлээд 45 минут өнгөрсөн хойно орж ирсэн ч утсаар хэн нэгэнтэй хувийн яриагаа үргэлжлүүлэн хагас цаг болчихдог юм. Ийм байхад тайван амьсгалж, таатайгаар мишээн зогсож яахин ча дах билээ. Зөвхөн гааль биш, төрийн ихэнх байгууллагын ажил үйлчилгээний нийтлэг төрх ийм. Тэгээд ч төрийн албаны ажил үйлчилгээтэй холбоотой гомдол, бухимдал нэвт шингэсэн захидал, бичиг редакцид байнга ирдэг юм. Үнэндээ чих нь дөжийрөөд дасал болчихож дээ тэд.
 Төр бол баялаг бүтээгч биш’’
Төр бол нийгмийн баялгийг булаагч юм уу, түүнийг хуваагч ч биш. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр гаргадаг Хүнд суртлын индекс-т төрийн байгууллагын зүгээс үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжид иргэдийн 85.6 хувь нь муу гэдэг дүн тавьсан бол, Төрийн албан хаагчдын зан харилцаанд 95.7 хувь нь F буюу байж болох хамгийн муу үнэлгээг өгчээ. Зөвхөн эндээс л Монгол төрийн үнэлэмж ард олны дунд ямархуу байгааг мэдэж болж байна.

Монгол хэлэнд ажил хөөцөлдөх гэдэг хэллэг төрийн албаны хүнд сурталтай шууд холбоотойгоор орж ирээд нутагшчихаж. Хөөцөлдөх гэдэг үг уг нь ямар нэгэн үл баригдах, үл бүтэх зүйлийн араас явах мөн бидний хүүхдүүдийн хөөцөлдөж тоглох гэдэг үг өгүүлбэрээр утга нэг илэрхийлэгдэнэ. Тэгэхээр Маргааш эртхэн шиг нэг ажил хөөцөлдье гэж ярьж байгаа монгол хүнийг цаад логик санаагаар нь бараг бүтэшгүй, хэцүү зүйлийн төлөө бэрхшээж байна гэж ойлгож болно. Уг нь төрийн алба гэдэг үйлчилгээнээс өөр юу ч биш. Харин бүр дажээ Маргааш төрийн албаар сайхан үйлчлүүлэх хэрэг гарлаа гэж ярьдаг болбол зөв болно. Төр гэдэг одоо бол шууд л хүнд суртал гэж ойлгогддог болсон.
Монголчууд шиг юм болгонд төрийн нэрийг барьдаг улс орон үгүй болохоор хүнд суртал гэдгийг бусад улс орны ард иргэд бараг мэдэхгүй бөгөөд, ажил хөөцөлдөхийн зовлонг үл мэдэх бөлгөө. Англи хэлтэй улс үндэстнүүд төрийн алба төрийн албан хаагч гэдэг үг огтхон ч хэрэглэдэггүй юм. Тэд зөвхөн Public administration, Public service буюу Олон нийтийн удирдлага, Олон нийтийн үйлчилгээ гэдэг үгийг л мэддэг. Монголчууд бид анхнаасаа, нэрлэх нэрнээсээ л буруудсан юм байна лээ. Тиймээс төрийн алба, төрийн албан хаагч гэж буруу ярьж, бичдэгээ залруулж Олон нийтэд үйлчлэх алба, Олон нийтэд үйлчлэх албаны ажилтан гэж ярьж бичдэг болъё. Өмссөн дээл нь гандаж, үстэй толгой нь цайтал иргэдээ залхааж үйлчилдэг нь элэнцгийнх нь төрийн алба, төрийн албан хаагч байх билээ.

БУХИМДАЛ


Өглөө босоод л цайгаа уугаад хувцасаа өмсөөд нэг л сайхан шинэ эрч хүч хүүтэйгээ хамт ажилдаа гарнаа. Яг эндээс эхэлж бүхэл өдөржин нээрэвтэж эхлэнэдээ. Шатаар бууна шинэ байр лефт ороогүй гэсэн шалгаантайгаар хүүхдээ тэврээстэй өндөрөөс унан шахан шатаар бууна машинаа гараашаас авье гэтэл ард хаагаад зогсцон байх жишээтэй ёоох арын машин гархаар арай гэж тэргэндээ суугаад гараад явлаа гэхэд бас болооогүй бөглөрнөөө. Заа нэг юм ажилдаа ирнэдээ ёстойл азгүй байвал ажлынхаа түлхүүрээ ажилдаа эсвэл гэртээ мартчихна тэгээд өнөөөх ажил хийдэг гэх ажилчин залуучууд маань 12 юмуу 1 цагаас өмнө ирэхгүй утсаа авахгуй, тэнд энд явж байна гэж худлаа хэлж тэрэнд нь итгээд хүлэээж эхлэнэдэээ Энэ мэтчилэн шалтгаануудыг дурьдвал албан газрын ресепшиний таагүй харицаа, зам дээр явж байгаа жолооч нарын үхэх гэж байгаа юм шиг загнадаг зан, таксинд суулаа гэж бодоход илүү хэлж авдаг таксины жолоочийн бяцхан луйвар, өдрийн хоолонд орхоор таг пиг оочирлосон хүмүүсийн түгжрэл , цайны цагын дараа гараад алга болдог ажилгүй мэт төрийн албаныхан, олдсон нэг нь тэрнээс асуу тэрэн дээр оч гээд л баахан гарын үсэг гуйлгаж явуулдаг төгч төгөлдөр үйлчилгээ, хэлсэндээ хүрдэггүй мөнгөний төлөө арчаагүй үхэхгэж байгаа хөөрхийлөлтэй зантай чукчануудын луйвар, орой гэртэй ирээд мэдээ үзхээр гардаг нийгмийн бүхийл бухимдал гээд өдөржингөө нээрэвтэх олон шалтгаан байнадаа гэж. Дээрээ суудлаа олохгуй бол доороо гүйдлээ олохгуй гэдэгшиг энэ төр засаг гайгүй юм хийж хуйлаа дүрэм журмаа баримталдагсан бол арай өөр байх байхгуй юү. Би ер нь их ардчилсан үзэлтэй хүнээрэй хүн юмшиг байгаа юм энэ луйварчид мөнгө гэх шалихгуй зүйлээс болж өөрөө биш юмаа гэхэд үр хүүхэд удамд нь том гамшиг болхоно тодорхойлдоо

ӨӨ Явж явж л ирлээ (харин ч нэг хөглөсөөн)

Ойрд блогтоо юм бичилгүй удлаа яагаад гэхлээр ажилаар хөдөө яваад ирсэн юмлдаа. урд нь гайгүй байдаг байсан өндөр рэльефтэй болохоор энэ удаад жаахан ядарсан гэхдээ зүгээрдээ зүгээр сууж байгаад үхсэн хүн гэж дуулсанаас ажиллаж байгаад үхлээл гэж дуулаагүйдаг. эндээс биднар гараад явж байхдаа харинч нэг хөглөсөөн тэрийг ярихаар би бүр санаа зовоод байхын яасан гэхлээр биднар хөдөө замаа олохгүй төөрчдиймдаа тэгэхлээр компютэраа асааж машиныхаа хөгжмийг чанга тавиад жаахан сууж байгаад зураг хараад замынхаа учрыг харинч нэг олчлоо тэгж байтал машины гэрэл бүдгэрээд байгаа юмшиг санагдаад нэг л биш боллоошүү тэрүүхэн хэдхэн секунтын агшинд ЗАА нөгөө аккумлятор нь сууж хээр газар механик тэрэг асахгүй хонин гүрвэл болохын байналдаа гэж бодоод ХААЗАА дараад л байлаа дараад л байлаа нэг хааз авдаггүй шүү ёооох өнгөрж л гэж бодсон тэгээд сандраад гачаалдаадл байлаа гачаалдаад л байлаа хааз авах шинж байдаггүй шүү ЗАА АККУМЛЯТОР СУУХ НЬ ТОДОРХОЙЛ гэж бодлоо  тэгсэн хажуунаас манай залуу ТА ТООРОМСОН ДЭЭРЭЭ ГАЧААЛДААД БАЙНАШД гэдэг байнашд өө харсан чинэ ах тормосоо гачаалдаад байсан байналээ хэхэ тэгээд хааз дээрээ дарсан чинэ зүв зүгээр хаазалж байгаа юмчинэ ичиж санаа зовж үхэх шахсан гэж яаана ингэж нэг хөглөсөндөө (цаашаа өөр хүнд дамжуулваа Аминдаа хайртай бол чимээгүйл байгаарай кккккк)