Турк залуус нээрэй элэг авхиймаа

хэдэнч өдрийн өмнө билээдээ Туркын хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүдээр Монголчуудын тухай нэгэн мэдээ гарч нилээн хөл хөдөлгөөн болж байна. Монголын хүн амын тэнцвэр алдагдаж 1 эрэгтэйд 6 эмэгтэй ноогдож байна. Тийм учраас Туркээс 20000 эр авах тухай ярихаар Монголоос төлөөлөгчид ирж байгаа гэнэ гэсэн утгатай мэдээ юм. Уншаад бол эхэндээ зүгээр наад захын хайх хөдөлгүүрээс хайгаад хүрчих мэдээлэлийг шалгаад бичилгүй ийм утгагүй юм бичиж байдаг гээд инээд хүрэв. Хараар бодоод үзэхэд л Монгол 3 сая хүн амтай гэх юм бол нэг эрэгтэйд зургаан эмэгтэй ноогдохын тулд ойролцоогоор 2.600.000 эмэгтэй, 400.000 эрэгтэй болж байгаан. Ямарч эрүүл хүний толгойд энэ бол боломжгүй гэдгийг мэдмээр юм. Тэгсэн тийм биш юмаа.
Бичсэн сэтгүүлчид болон мэдээний редакторууд нь өөрийнхөөрөө зүтгээд байх юм. Баталгаатай, худал хэлэхээргүй хүн бидэнд мэдээлэл өгсөн би өөрөө тэр ирэх хүнтэй нь уулзах гээд цаг авцан ухааны юм бичсэн байна. Туркэд сугаа элчин сайдаас ийм төлөөлөгч Монголоос ирэхгүй, хоёр орны хооронд ийм яриа хэлэлцээр болоогүй гээд үгүйсэгсэн мэдээлэл хийгээд байхад залруулга хийх нь байтугай маргааш нь бүүр доромжилсон маягын юм бичсэн байх юм. Эхний өдрийн мэдээ нь гэрлийн хурдаар бусад мэдээлэлийн сайтууд, хэлэлцүүлгийн форумуудаар тарахсан бол хоёр дахь өдөр нь facebook дээр групп хүртэл нээж Монгол охидын нүцгэн зургууд тавигдах болов.

Тухайн мэдээлэлийн хэрэгсэлийн доор бичсэн сэтгэгдэлүүд нь бүүр элэг авмаар. Нөгөө Турк эрчүүд нь явахнээ. Элэг аммаар хаха Хаана, яаж бүртгүүлэх үү гэсэн хүмүүсээр л дүүрэн. Мөн Монгол болон Монгол охидын талаар доромжилсон юм бичсэн байна.
Сүүлийн хоёр өдөр Туркд Сугаа Монголын Элчин Сайдын яам болон уг нийтлэлийг бичсэн сонины газруудруу хандсан утас, захидал бол тасраагүй биз. Нөгөө доод юмны даралттай Туркууд нь болуул Монгол яваад жаргах гэсэн гарууд бүүр шавж байгаа биз.
Энэ мэдээг сонсож дуулсан Монгол охид эрх дураараа орой үдшийн цагаар гадуур гарч чадахгүй байдаг байсан юм чинь одоо бол бүүр даврана биз. Үдэш орой ч гэлгүй гэгээн цагаан өдөр энд тэндээс нь базаад магадгйүл байх............
Ямар ч байсан энэ асуудалыг за гайгүй биз, намдана биз гээд орхиж бол болохгүй байх. Эцсийг нь л харах нь зүйтэй гэж би хувьдаа бодож байна. Засгийн газар, Элчин сайдын яам гээд эрх мэдэлтэй хүмүүс нь зохих арга хэмжээ авч Монгол гэсэн нэрээ цэвэрлэж авахгүй бол Туркуудын зүгээс Монголчуудыг харах өнцөг бол нэгэнт өөрчлөгдсөн гэдгийг хэлмээр байна.
Энэ линкүүдрүү орж илүү мэдээлэл авч болно.

Бодсон зүйлч уг нь их байнашүү


Ойрд би бизнес л эрхлэхгүй бол бүр болохоо байсан. Бизнес л байвал гудамжинд хуушуурын ресторан ажиллуулах уу, дэлгүүр түрээслэх  үү, эрээнээс оймс тирко зөөдөг юм билүү, хахахааа ккк.

Бүүүр л дотроос нэг юм гатгаад болдоггүй дээ. Дэмий л зар мэдээ эм эн рүү орж ресторан түрээслүүлнэ гэдэг зар харав. Өө гэтэл тэр чинь бас их өрсөлдөөнтэй байдаг юм байна, нэг муу залуу энд ч нэг хүн байна тэнд ч нэг хүн байна, би одоо алийг нь гэхэв дээ гэж үнэд ороол
(үнэ хаялцаж нэмэхийн гэнээ) Үгүй ядахдаа би яг ингээд түрээслэе гээд бодохоор үгүй муу хуушуурыг хүртэл хийхэд чинь ажил байна аа байна Бас сайн тогооч хэрэгтэй ёоох нөгөөх нь хаданд авирсан юмшиг цага тулхаар олдохгүй олдсонч ёстойл алыг нь ч гэхэвдээ гээд үнэд орох биз. Аа тийм тогооч авна гээд ЗАР гаргаад олчие гэж бодье, өнөөх маань махыг маань хулгайлаад, гурлыг минь гэр рүүгээ зөөгөөд бх байхдаа ингэдэг гэж бүр зовлонг нь үзсэн хүмүүс ярьж байна цаана чинь. Тэгэхээр тэр хүнийг чинь давхар харж байх "өөрийн"  хүн хэрэг болоод байдаг, нохой тавилтай биш өөрөө л зогсохгүй бол.

Тэгэхээр нь бодлоо, за за хуушуурны рестораныг илгасий. Бар мар, паб мабыг
түрээслэвэл байршил сайтай уг нь ч боддог бодлолдоо, За тэгээл 6 нэрийн күнсний дэлгүүрийг түрээслүүл яаж байна гээл бодлоо. Портероор юм аа зөөнө, гурил будаа, бохь, чихэр, жимс, худалдагч хөлсөлж авна, ачигч хөлсөлж авна, жолооч молооч, за за ёстой мэдрэл муудчих юм байна. Больё больё.шууд автоматаар илгасуулчье..........

Үгүй уг нь надаас үл хамаарах тэнд нэг мөнгө эргэлдээл байж байдаг бол үнэн саак болох гээд байдаг. Даанч нээрээ нэг л болохгүй байна аа. Үгүй тэгээд энэ болохгүйтэй эвлэрч ер чадахгүй юм аа, энэ нь юу гэсэн үг үү гэхээр би заавал ард нь гарч байж санаа минь амарна гэсэн үг. 


Өөрийнхөө санааг амараах гээд гайгүй ресторан түрээслэхээс. Олдох нь уу үгүй юу. Үгүй тэгээл байж байсан аа өөртэйгээ хэрэлдэх юм. "Үгүй чи хуушуурны ресторан түрээсэлж яаааааааааааг яах гээд байгаа юм? Тэрнээс цахилгаан барааны дэлгүүр нээлдээ" гэж мэгээд дотор хүнтэйгээ баахан л хэрэлдэх юм. Дотроос дотроос хариуд нь "Гуцалгүй хий л" гэхшиг, хэхэ
Энэ байдал намайг бас нээрээ үнэн стрессдүүлээд байна аа.
Гайгүй ресторан түрээслэж санаагаа амаахаас. Ер нь тэгээд түрээсхээр энэ муу дотор хүн гуай намайг амраахгүй л дээ, алтан загасны эмгэн шиг "Бас буцаад яв, байшин гуйгаад ир" гэээээээээээл улам бүр шунал царайлаад салбар малбараа энд тэнд нээгээл ёоох ямар сайхан юмбээ мөрөөдөхч сайханшүү ...

Хэл загатнаад болдоггүй ээ


Бас л хэл ам загатнаад болдоггүй яаж зүгээр суухуу толгойд орсоноо бичиж л сууя, ер нь бодоход эмэгтэй хүн яасан үйлын үртэй хүмүүс байдгын бэ өглөө босно бүх хувцасаа гаргаад эхнээс нь тольны өмнө өмсөж тайлна бас нэгийг өмсөнө тэгэнгүүтээ цонхоор өлмийгөө өргөж харангуутаа дахайд л тайлна ёох за тэрч яахав ажилтайл юмчинэ ямар нэгэн юм өмсөөд гаргана гэхдээ тэрнээсээ өмнө тольныхоо өмнө сууж байгаад яагаав өнөөх будаг шунхаа гэрлийн унтралыг тааруулж байгаад дуртай газраа түрхэж өгнө нүүрээ угааж эхлээд цэвэрлэнэ чиигшүүлэгч түрхэж тэйнэ тавина нүдээ будна уруулаа өнгөлнө пүдэр тавина зааа ёстой эрчүүд бидэншиг тэвчээргүй хүмүүс энэ ажлыг хийдэг бол боооож үхнээ бичиж байгаа би хүртэл бичихдээ стресдэж байх жишээный  кккккккк
Ер нь интэрнэтэд манай буюу эхнэрийн ангийн болон ажлын таньдаг таньдаггүй найзууд гээд их олон бүсгүйчүүд нөхөргүй байх бөгөөд нөхөр олддоггүй, эсвэл “нөхөр авах” цаг болоогүй, санаанд таарсан хүн алга, нөхөр болох хүн олж өгөөч гэж тоглоом шоглоомоор ч гэсэн цаагуураа үнэнээсээ хэлэх нь цөөнгүй. 

Уг нь өнөөх эмэгтэйчүүд маань ЭР ХҮН сармагчингаас арай дээр байвал болоо гэдэг биш билүү,
 Зарим нь бүр надаас миа, ямар ч боловсролгүй, “матар” хүүхнүүд сайхан сайхан залуустай суугаад, үр хүүхэдтэй болоод сайхан амьдраад байх юм гээд аймшигтай бухимдаад, атаархаад ярьдаг юм гэсэн. “Сайхан хүүхэн, цагаан зээр хоёр нутаггүй” гэдэг билүү нэг хачин үг байдаг. Зарим хүүхнүүд өөрөө өөртөө хэт өндөр шаардлага тавьж санаанд таарсан хүнээ олохгүй ганц бие явсаар байгаад улам л зожиг болдог байх. Үүн дээр зарим эрчүүдийг дорой, арчаагүй байдал ч мэдээж нөлөөлнө л дөө. Metacafe дээр эдгээр файл ирсэнийг энэ сэдэвтэй холбоотойгоор copy paste хийгээд тавьлаа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг муулж, сайлж байгаа юм огт байхгүй, зүгээр л жижигхэн миний бодлоор гэсэн For Your Information гээд тавьж байгаа юм шүү ард түмээн.

Дахаан манай тухаар ус : ХҮҮХДЭЭ ГЭЖ


Дахаан манай тухаар ус :
гээд манай хүү одоо реплээд байх юм. Энэ дархан манай улс нээрээ үнэн хүн бүрийг байлдан дагуулж байна аа, ккк. Яг тэр улс гэдэг дээрээ их том өргөлттэй, улааааааш гээд өнгөө өндөрсгөж ирээд дуулна, тэрийг нь харахаар би их өхөөрдөж байна. Ингээд миний хүү реплээд ирэхээр нь анайруугаа харж байгаад л  Бүжиг зохиогоод шинэ урсгал нээгээд хагас сууж ирээд л янзийн бүжиглэнэ гээч (шонгийн модны доохон талд ганцаар зогсноо) гэдэг үеийхшиг л бүжиглэнэ.

ингээд л анайтайгаа бүжиглнэдээ хэхэ
 хүүхэд насанд тусгаар улс дуулдаг бочихжээ бидний үед ч маамуу наашир ч байдаггүй байлаашд.... ер нь орчин үе ээ гэж, дэнгийн эрвээхэй шиг  л болж дээ хөөрхий.

Уг нь би маамуудаа
“цагаан баавгайн бамбарууш”"чигчийхэн чинээ биш ээ чихээ өөрөө угаая аа" гэж ирээд зааж өгсөн юм, яах уу өөдөөс инээгээд алгаа ташаад л (анайгаасаа дуугаа хармалж ирээдл )тэр үедээ онгироод л байдаг юм, тэгж байгаал гэнэт хагас суултаа аваад л ТҮШ гэж чанга дугараад л хип хоп болчихно. Би хэлдэгийн хүндээ манай хүүч өргөн өмд өмссөн хип хоп хүүхэд болнодоо гэсэнчинэ ЮҮҮҮ яриж байгаан гэж ирээл би тийм болгохгүй хичээл номын мөр хөөсөн ЭРАЛАШ шиг хүүхэд болгоно гэж байгаамдаа хэхэ энэ талаар хөндөж ярилцнаа залуусаа  

Сайн байна уу Миний Монголын эрхэмсэг ирээдүй болсон залуус бүсгүйчүүд минь (Өвөө Эмээ дүү нарч багтаж байгаа шүү)

Амжуулж дуусгах олон ажилтай 
Арвижин нэмэгдэх өндөр цалинтай 
Аваад барахгүй алдар хүндтэй
Эдэлж дуусахгүй эд хөрөнгөтай 
Ижилсэж дасалцах олон найзтай 
Инээж барахгүй аз жаргалтай 
Хайрлаад барахгүй сайхан дурлалтай 
Хамгаас илүү гоо үзэ сгэлэнтэй 
Харамлаад дуусахгүй өгөөмөр өглөгтэй 
Сүү шиг цагаахан сэтгэлтэй 
Сүлд шиг хийморь золбоотой 
Олондоо хүндтэй 
Өөртөө зөв олз омгоор дүүрэн яваарай уншигч найзнар минь

Яанаа хаяаа хаяаа уймраа болж байнаа

Өчигдөр нээрэн ажилдаа ирээд Yahoo messenger-тээ орох гэтэл болдоггүй. Та олон удаа буруу пасворд хийсэн тул таны аккаунт түгжигдсэн гэсэн утгатай мессеж гарч ирээд. Бүүр гайхлаа. Би 3 хоногийн өмнө л гэрээсээ зүв зүгээр орж байсан. Ажил дээрээ бол дөнгөж өчигдөр л ирж байна. Миний ажлын компыг хүн асаана гэж байхгүй. Асаах пассвордыг нь мэдэхгүй. Хэн нэгэн намайг тагнаад байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрөв хэхэ. Тэгээд хамгийн сүүлд орсноо бодлоо шүү бодоод л байлаа бодоод л байлаа тэгсэн өөрөө пасвортоо солисноо мартчихаж хэхэ тэгээд шинэ пасвортоо санахгээд дахаид л бодож эхэллээ шүү гэхдээ санасаан санасан, санасан болохоороол блогтоо юм бичиж байна 

Би нээрээ сайхан уймарч байнаа. Дээршдээ ажлаа бодож явж байгаад 00 ороод бие зассан чинь гадуур нь асгараад уналаа. Гайхаад эргээд харсан чинь таглаатай 00-ын таглааг нь сөхөлгүй тэр чигээр нь шээчихсэн байх юм Орж ирээд таглаатай байгааг нь хараагүй л байгаа юм даа. .  

Би гэртээ сууж бие засдаглдаа яаж олны газар заваан суултуурдээр суухавдээ Битгий хүн шоолоод байгаарай. Тэгээд өрөөндөө орж ирээд цэмцийгээд сууж байтал манай Энхүүш гэдэг Бор залуу манай нойлч заваан байнаа гэсээр ороод ирдэг байна ёооо дотор нээх сонин мэдрэмж төрөөдөл явчдагын байна яахавдээ Ажилдаа түүртсэн уймарсан хүн л байгаа биз. Та нар бас ингэвээ гэсэндээ хэлж байгаа юм.

Арай дэндүү эрх ямба тай юмаа

Хэд хоногийн өмнө ч билээ баянмонголруу хүүхдээ аваад аавындаа очихгоод явж байлаа л даа, өглөө. Тэгсэн чинь төв замыг бараг цаг гаруй хаачихдаг юм даа. Бүх нүх сүв гарц хонгилыг нь хаагаад, бараг явган хүн ч явуулахгүй нтр... Хүү минь машин дотор хөлрөөд унтаад байдаг.. Гадаа бүгчим, машины цонх онгойлгохоор хүү сэрчих гээд... Уурлаж бухимдсан машинууд сигналдаж л мэдэхээс биш... Хэдэн дүрэмт хувцасны голууд нь яах гээд байгаа, яагаад зам хаагаад байгаа тухай тайлбарлаад ч өгчихгүй... Дохиод л, шүгэлдээд л ... Тэд нар яг гол оо, гол...
Ард иргэдийг тайван байлгах ажил үүрэгтэй баймаар, үгүй шүү дээ, хувцасны гол болоод чухал царайлж хөшихөөс өөрийг мэдэхгүй...

Тэгсэн Гярман улсын өнөөх хатагтай гуай нь явах гээд хаасан юм байжээ зайлуул. Гадны хүн гэхээр нүдээ ухаад өгөхөд бэлэн гэдгээ Монголчууд аймаар баталж байна аа, тэнд , зам дээр хүртэл...
Мань мэт яахав ээ, гэр ажил гээд хэдэн цаг гарздаж гэх, миний нялх хүү яахав хөлөрч халуураад унтаж гэх... Гэтэл хамгийн аймаар нь...
Бүхэл бүтэн Улсын 1-р поликлиник биз дээ. Эмнэлгийн замыг хаашаа ч үгүй хаачихсан цаг болж байгаа байхгүй юу. Тэгээд тэр 1-р эмнэлгээс түргэн тусламж авах гээд гэртээ хүлээгээд үхэх гээд ангалзаж байгаа хүмүүс нэг муу Гитлараас болоод үхнэ гэнэ ээ. 1-р эмнэлгийн түргэний машинд үхэх гээд эмнэлэг рүүгээ яараад ангалзаж байгаа өвчтөн машин дотроо цаг тэсэж чадахгүй бол үх гэнэ ээ. Юу гэсэн үг вэ? Бид нар яахав ээ, тэр өвчтэй зовлонтой, цаг минутаар амьсгалаа тоолох өвчтэй хүмүүсийг хүргэх үйлчилгээг бүтэн нэг цаг хааж хашиж болох уу???? та минь... Ямар сайхан эрх ямбатай нь ч бай хүнийг алах эрхтэй болчихсон хорвоо юу? айн. Үхэлтэй тэмцэлдээд түргэний тэргэний дохио хангинахыг тэсч ядан хүлээж буй хүнтэй тэр ямбатнууд болоод замын хөдөлгөөнийг гайхалтай түгжрүүлэгчтэй нүүрэлдүүлж, улалзуулах саааааааааааан...
Үнэхээр уур хүрсэн, тэр их мэдээ нийтлэл хөөцөлдөөд, гуанзны хоолны хог цуглуулаад, шөнийн клубын үүдээр эргэлддэг сэтгүүлчид нь ийм юмыг цаг тухайд нь улалзтал нь сурвалжилж, улцганатал нь шийдвэрлүүлээд байхаар ч яадаг юм...

Элдэв шалдав толгойдоо орсоноол бичлээ

Зиак муу блогоо эргэж тойроогүй хэд хоног яасан ч удав хө. Өмнөх бичсэн барьсан юмаа гарчигласан чинь яасан ч сайхан юм. Бараг л Циркийг цэнхэр өнгөтэй байхад, ундаа үйлдвэртээ 50төг, автуусны үнэ 100төг байхад гэдэг шиг л юм боллоо (ЖОК шүү). Миний багийн болон одоогийн найзууд ч гэсэн бүгд мундагшдээ Давс иддэггүй нэг найзаас минь бусад нь. Муу найзынхаа нэрийг хэлээд баруун зүүн чихийг нь баруун солгойгүй дугаргаад ч яахавдээ. хэрвээ миний хам уншиж байвал сорри гэхдээ мань чинь далайн давс авч өгнө л гэцэн байгаашдээ кккккккк...... Хүмүүс гайхаад юун давс мавс найз нөхөд болоод явчив гэж бодож магад. Миний найз иоджуулсан давс бага хэрэглэдэг болохоороо хааяа процессор нь алдаа заагаад байдгымөө. Тэхдээ миний найз давс идээгүй ч гэсэн томоохон компанид амжилттай ажилж байгаа. Бахархмаар. Зиа шал хазайгаад явчихлаа сорри.

Эд мөнгөнд битгий ач холбогдол өгөөрэй залуусаа шуналтай хэлсэндээ хүрдэггүй нууцаар олсон мөнгөний хариуг бурхан, гэр бүл, ах эгч, ирээдүйн амьдралаас чинь авна шүү . миний хувьд хэзээч би буруугаар мөнгө олж байгаагүй болохоор л хэлж байна. Ккккккк үнэнч юмуу худлаач юмуу аймар суртчилсан......Тэд чинь зүгээр л хэрэглээ гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Харин тэрний оронд өөрийн үнэхээр дуртай сохирхдог зүйлийг олж нээ. Тэр зүйл жинхэнэ сэтгэл ханамжийг өгөх биз. Надад ЭЙЧ ТИ СИ гэдэг 1000$ гар утас байхгүй би хөлдөө 600 долларын пүүз өмсдөггүй. Ингэлээ гээд муудсан юм юу ч байхгүй шд. Надаа хаач явсан тосоод авах тоотой хэдэн найз нар минь. Хэдийгээр үүрд миний дэргэд буруу зөвийг минь хэлээд явахгүй ч гэсэн ААВ ЭЭЖ хоёр минь байна. Өөрийн мөрөөдөлдөө үнэнч байж үүнийхээ төлөө тэмцэх л үлдэж байна даа. Зиа нэг ийм л байна даа. Ингээд бодохлээр Амьдрал чамдаа биииииийчэээн ямар ихээр дасна вээээ гээл солгой хоолойгоороо дууллаа. ӨӨөөө манай хүн тэнд харанхуй шөнө битгий орилоод байгаа ч гэнээ. за за  тэгвэл түр бая хэ игэхэд СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭГЭЭРЭЙ (юүч хамаагүй биччихгүй юү)

Манай Чингис Хаан ч агуу юмаа

Дэлхийн ихэнх улсын нэрийг Чингис хаан маань өгсөн байнашдаа ,, Пакистан -Бакь ястан, Киргизстан-Харгис ястан, Дагестан-Догь ястан, Хятад-Хядаад, Солонгос-Сул унгас, Алжир-Алж Ир, Тайланд-Тайл анд минь, Малайз-Малаа зайл, Вьетнам-Батням, Кувейт-Гөвөөд, Румын-Үр минь, Венесуэл-Бие нь сул, Индонез-Энд байна биз, Австри-Авс чир, Герман-Гэр маань гэх мэтчилэн нэрийг өгдөг байсан байна. харин сүүлийн үед Чингис хааны маань нэрийг онгоц, архи, зочид буудал, бууз, хуушуур гээд өгөхгүй зүйлгүй болж магадгүй чингис хаан гэдэг нэртэй нүдний шил, сойз, ус буцалгагч  гараад ирвэл гайхаад хэрэггүй шүү


тэрч байтугай телевиз сонингоор Хааны бариж байсан гар утас номертай нь хямд зарна гэвэл бас л байж болох асуудал ккккккккккк..... ер нь нэрний учрыг стэндартчлал хэмжил зүйн газраас хяналтыг сайн тавимаар юмшиг байгаа юм энд тэндгүй хятад англи нэрс (хэрэг алга) тэр дэлгүүрийн эзэд нь англи хятад солонгос хэл мэддэг болоод тэрүүгээрэй гайхуулах гэж байгаамуу Монгол улсыг маань дорд үзээд байгаа юмуу бүү мэд энэ талаар яриад байвал яриад л байна хэхэ

СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭГЭЭРЭЙ АНДУУДАА

Удахгүй дахиад явна...

Удахгүй дахиад хээрийн ажилд явна... саяхан геологчдын баярын өдөр болсон
за дахиад хээрийн ажилдаа явна ..... эхний тайлангаа дуусгаж амжаагүй байсан юм сан... хэ хэ хэ
энэ удаагийн судалгаагаар хойд хэнтийн нурууны адаг хэсэг буюу Сэлэнгэ аймгийн зүүн урд Мандал сумын нутгаар очиж канав буюу trench-ын судалгаа хийнэ аая лаг тайлбарлажийнэ уу ... их л хүйтэн байгаадаа Янз нь бид хавар 5 сард очиж бас нэгэн судалгааны ажил хийсийм тэр үед ч ёстойл гашраасандаа.... юү вэ гэхлээр ус цас ихтэй өндөр уулаар явах ч “салхи сөрсөн эрвээхийтэй” адилхан байгаа юмчинь гэхдээ сайхан залуусийнхаа хүчинд хийж чадсаан.
Нээрэй л цаг агаар өөрчилөгдөөд байна... дэлхий халуураад гээ л.. бараг хүн бүхэн ярьжийна ш дээ.. халуунийнэ буулган жин тавих гэж өвөл болдогийн болуу ккккк (иймэрхүү юм бодооол хаяаа тас тас ниээхч бас нэг жаргалшүү) зарим нэг андууд маань гайхаал ТОМ хардагын яахавдээ юм бодоод л инээж байна.

одоогоор бол нэг иймэрхүү зүйл төсөөлөө л  суужийнэ...

талбай дээрээ аяндаа дасчихдаг юмлдаа


аан бас... энэхүү боломжийг ашиглаад ... гээлүүү
ББлогийн нийт Геологич нартаа Амжуулж дуусгах олон ажилтай Арвижин нэмэгдэх өндөр цалинтай Аваад барахгүй алдар хүндтэй …Эдэлж дуусахгүй эд хөрөнгөтай Ижилсэж дасалцах олон найзтай Инээж барахгүй аз жаргалтай …Хайрлаад барахгүй сайхан дурлалтай Хамгаас илүү гоо үзэсгэлэнтэй Харамлаад дуусахгүй өгөөмөр өглөгтэй Сүү шиг цагаахан сэтгэлтэй сүлд шиг хийморь золбоотой Олондоо хүндтэй өөртөө зөв олз омгоор дүүрэн яваарай

Эрчүүдээс биш Эмэгтэйчүүдээс бүх зүйл болдогшдэээ

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэг, Хууль эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, Либерал эмэгтэйчүүдийн холбоо, Эмэгтэйчүүдийн эмнэлэг… ажил дээрээ ороод ирсэн ч 90 хувь нь өнөөх л эмэтэйчүүд, аль нэгэн албан байгууллагын хаалга татахад дахиад л эмэгтэйчүүд, залхаж үхмээр юм. “Эрэгтэйчүүдийн эмнэлэг” гэсэн нэр саяхан л нэг юм нээгдсэн сурагтай, очиж очиж өвдсөн хойно нь ухаарсан эхнэрүүдэд зориулсан юмшиг байгаа (азтай эрчүүдшүү үхэхгэж байхдаа эмчлүүлдэг)

Сонин, сэтгүүл, реклам сурталчилгаа, ямарваа юмны билэгдэл нь мөн л эмэгтэйчүүд, Бодоод үздээ танай эхнэрт хэдэн төрлийн арчилгааны эд зүйлс байна гэтэл эрчүүд бидэнд сахлын хутга ер нь бол дандаа төмөр эдлэлүүд л байдаг өнөөхөл бахь, хутга, алах гэх мэтчилэн. Чухамдаа ийм байдлыг эрчүүд өөрсдөө бий болгосон гэдэгт хэнч үгүй гэхгүй. Бүтэн зууны туршид зөвхөн бүсгүйчүүдэд зориулан загвар зохиож, зөвхөн бүсгүйчүүдийн хөргийг зурж, зөвхөн бүсгүйчүүдэд шүлгээ зориулж, зөвхөн тэдний л төлөө амьдарч,үхэж,  урлаж, бүтээж, авьяас чадвар, мөнгө, нэр нөлөөгөө зориулсаар ирсэн. Ямартаа л хожуу үед төрсөн эмэгтэй зураачид хүртэл өөрсдийгөө л нүцгэнээр нь зурдаг байхав, харин эрчүүдийн нүцгэн зургыг хархаараал өнөөх хэдчин паах захаан шижгийнээр нь дуудаал байдагшд уг нь бас л гоо сайханшүүдээ ккк.  Тэгээд болоогүй ээ Эрчүүдийн сайхан сэтгэл сул талыг ашиглан дээш мацсан хүүхнүүд толгойд гармагцаа эр хүнийг ажилд авахаас татгалзаж, эрэгтэй хувцасны загвар зохиохоос зугатан, хайраа ханиа гэж дуудхаас хүртэл эмээж пээдийх болов.(зассссс үгээр урамшуулхана юүнэ хэцүү байнаа)
Хөл дээрээ босохын тулд эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс илүү хүч, цаг хугацаа зарцуулах болсон ”цөвүүн” цаг шүү дээ. Эр хүн гэр бүлээ тэжээхдээ чимээгүй тайван ажиллаж амьдарч байдаг бол эмэгтэй хүн Би чамайг тэжээж байна, Эр хүн байж…  гэж бараг орой бүр хашгичих нь энүүхэнд.
Би чамд хүүхэд төрүүлж өгсөн. Залуу халуун насыг минь чи л үрлээ. Чиний төлөө би өөртөө байгаа бүхнийг зориулсан. Гэр бүлээ тэжээж чадахгүй юм бол яах гэж…  гэх мэтчилэн Ял асуух мэт ийн үглэж нөхрөө залхаадаггүй эхнэр бараг л үгүй биз (би лав тийм биш гэж битгий бод тач тйим болно). Та хажуудах ханиа нэг хар даа. Ханы чинь үс нь бууралтчихсан Нэгэн цагт чиний дурлаж байсан сайхан залуу одоо өөрчлөгдөж, амьдралынхаа сайн сайхны төлөө явсаар байгаад духанд нь хэдэн үрчлээс нэмэгдсэн байгаа биз,гэсэнч тэд та нарыг л гэхээс биш өөрийгөө гэдэггүй . Эмэгтэй та л гавьяатайдаа түүнд хүүхэд төрүүлж өгч, та л ядраад байгаа хэрэг биш гэдгийг бодож үзэв үү.

“Эхэндээ зүгээр л байдаг байсан” Сүүлийн үед уурлаж хэрэлддэг, огцом зантай болчихлоо…” гэж үглэж хар инерги тарааж суухынхаа оронд эхэндээ зүгээр л байсан эр хүнийг тэгж өөрчлөгдөхөд нь таны дээр нь гарч давардаг, үглээ яншаа, эсвэл бүхнийг хайр найргүй нуруунд нь үүрүүлдэг, ядарчихсан ороод ирэхэд нь ярваганаж угтдаг зан нөлөөлсөн тухай бодож үзэв үү.
ТА ХАНИА  “ЭВДЖЭЭ”. Их муухай эвдэж, хүсэл тэмүүлэл, оргилсон хийморь эрч хүчийг нь ноцоосонгүй. Харин ч гэр бүлийн ялихгүй будлиан бэрхшээлийг дарамт болгон нуруунд нь үүрүүлчихэж. Ханиа эр нөхөр минь гэсэн өөриймсүү сэтгэлээр бус, өнөөдрийн талх, маргаашийн өмсөх хувцас, их холдоо л нөгөөдрийн унах машин болгон харах болж. Та ханиа ёсолж авсан эхнэрийн хайр, хараар бус,аавынхаа цухал шүүмж, ах дүүсийнхээ өөнтөгч адлал, ээжийнхээ ямба, яхирлалаар харах болж. Уг нь тэр тэдэнтэй биш тантай л амьдрал холбосон. Ихэнх эхнэрүүд нөхрийгөө гараад явахад хүүхдүүддээ “Танай Аав чинь…” гэхчлэн ярих ярихгүйг дэлгэн ялааг ямаа, ямааг тэмээ болгон өөчилж, муулдаг бол нөхрүүд харин ч бүр эсрэгээр “Ээжийгээ хайрлаж байгаарай. Ирэхэд нь цай чаначихгүй яагаав” өө тэгээ юү тэгвэл би зохицуулчихьяаа” хэмээн “нууцхан” халамжилдаг гэхэд хэн ч үгүйсгэхгүй л байх.
Бид сайхан эрчүүдийг мэднэ. Хүчирхэг, бахархмаар эцэг хүнийг, удирдагчдыг мэднэ. Тэдний ард сайхан эмэгтэйчүүд, жинхэнэ бүсгүй ертөнц байдаг юм. Сайхан эмэгтэйчүүд сайхан эрчүүдийг бий болгож, төлөвшүүлдэг. Тэгэхээр та эр хүнийг гоочилж суухын оронд эхлээд өөрийгөө нөлөөгүй толинд нэг сайн хараатахвал яасан юм бэ? Жинхэнэ эр хүн ховор болжээ хэмээн шогшрох гэж бүү яар. Ёстойл үнэхээр Жинхэнэ эмэгтэй хүн ховордож, хүүхнүүд маань бүсгүйлэг чанараа гээж байгаа учраас жинхэнэ эрчүүд ховордож буй юм бишүү.

СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭГЭЭРЭЙ МАНАЙХААН

Чадахгүй юм самардаж онигоо болж байхаар чаддаг ганцаа хий л дээ

Загварын тайзнаа найман жил гунхаж яваа загвар өмсөгч Пүрэвдуламыг манай загварын акулууд ирээдүйтэй, Fасе сайтай загвар өмсөгч гэж үнэлдэг юм билээ (би лав мэдэхгүйн байна) Гэвч багын мөрөөдлөө биелүүлэхээр урлагийн тайз руу урвасан Загвар өмсдөг  найзуудтайгаа нийлж “Саtwalkнэртэй хамтлаг байгуулаад бараг жил гаран болж буйг манайхан харсан байх. Харин энэ хугацаанд дуучин Дашдондогоос хамтлагийн нэрээ ч тайлбарлаж орчуулж чадахгүй байж хэлтэй хүн болж жүжиглэлээ гэх хатуухан зэм хүртсэн. Гэсэн ч халшралгүй хэд хэдэн дуу гаргаж Чам руу нэртэй анхны дуу нь нэг хэсэг танилын нүүр харан гүйсээр хитэд тэргүүлж энэ л дуугаараа өөрсдийгөө рекламдахшиг болсон. Харамсалтай нь сайхан бие хаа, царай зүсээрээ дуучин болчихно гэж төсөөлсөн нь эндүүрэл болов бололтой (ойлгомжтойшд) Тэд саяхан нэгэн компанийн ойд уригдан ам барин дуулж байгаад баригдаж, онигоо болжээ. Тайзан дээр гунхалзан гарч ирсэн тэднийг хэр дуулах бол гэж хүлээж байсан зочид тэдний ийн фактлахыг хараад "Тэртээ тэргүй дуулахгүй байсан ч сайхан энэ хүүхнүүд зүгээр л миссээ хийгээд явбал дээр дээ. Ингэж хөгөө чирж байхаар тайз тойроод хэд сайхан алхчихсан бол" гэж ам уралдан өрөвдсөн сурагтай Нээрээ ч чадахгүй олон зүйл самардаж онигоо болж байснаас чаддаг ганцаа сайн хийгээд явбал болох дог оо. "Asian model-2011” тэмцээнээс шилдэг моделийн шагнал хүртэл хүртэж байсан мисс бүсгүй минь зүгээр л миссээ хий л дээ. нэр хугархаар яс хугар гэж Ядаж нэр цэвэр явахаа бод л доо.