Загварын тайзнаа найман жил гунхаж яваа загвар өмсөгч Пүрэвдуламыг манай загварын акулууд ирээдүйтэй, Fасе сайтай загвар өмсөгч гэж үнэлдэг юм билээ (би лав мэдэхгүйн байна) Гэвч багын мөрөөдлөө биелүүлэхээр урлагийн тайз руу урвасан Загвар өмсдөг найзуудтайгаа нийлж “Саtwalk” нэртэй хамтлаг байгуулаад бараг жил гаран болж буйг манайхан харсан байх. Харин энэ хугацаанд дуучин Дашдондогоос хамтлагийн нэрээ ч тайлбарлаж орчуулж чадахгүй байж хэлтэй хүн болж жүжиглэлээ гэх хатуухан зэм хүртсэн. Гэсэн ч халшралгүй хэд хэдэн дуу гаргаж “Чам руу” нэртэй анхны дуу нь нэг хэсэг танилын нүүр харан гүйсээр хитэд тэргүүлж энэ л дуугаараа өөрсдийгөө рекламдахшиг болсон. Харамсалтай нь сайхан бие хаа, царай зүсээрээ дуучин болчихно гэж төсөөлсөн нь эндүүрэл болов бололтой (ойлгомжтойшд) Тэд саяхан нэгэн компанийн ойд уригдан ам барин дуулж байгаад баригдаж, онигоо болжээ. Тайзан дээр гунхалзан гарч ирсэн тэднийг хэр дуулах бол гэж хүлээж байсан зочид тэдний ийн фактлахыг хараад "Тэртээ тэргүй дуулахгүй байсан ч сайхан энэ хүүхнүүд зүгээр л миссээ хийгээд явбал дээр дээ. Ингэж хөгөө чирж байхаар тайз тойроод хэд сайхан алхчихсан бол" гэж ам уралдан өрөвдсөн сурагтай Нээрээ ч чадахгүй олон зүйл самардаж онигоо болж байснаас чаддаг ганцаа сайн хийгээд явбал болох дог оо. "Asian model-2011” тэмцээнээс шилдэг моделийн шагнал хүртэл хүртэж байсан мисс бүсгүй минь зүгээр л миссээ хий л дээ. нэр хугархаар яс хугар гэж Ядаж нэр цэвэр явахаа бод л доо.
No comments:
Post a Comment