Арай дэндүү эрх ямба тай юмаа

Хэд хоногийн өмнө ч билээ баянмонголруу хүүхдээ аваад аавындаа очихгоод явж байлаа л даа, өглөө. Тэгсэн чинь төв замыг бараг цаг гаруй хаачихдаг юм даа. Бүх нүх сүв гарц хонгилыг нь хаагаад, бараг явган хүн ч явуулахгүй нтр... Хүү минь машин дотор хөлрөөд унтаад байдаг.. Гадаа бүгчим, машины цонх онгойлгохоор хүү сэрчих гээд... Уурлаж бухимдсан машинууд сигналдаж л мэдэхээс биш... Хэдэн дүрэмт хувцасны голууд нь яах гээд байгаа, яагаад зам хаагаад байгаа тухай тайлбарлаад ч өгчихгүй... Дохиод л, шүгэлдээд л ... Тэд нар яг гол оо, гол...
Ард иргэдийг тайван байлгах ажил үүрэгтэй баймаар, үгүй шүү дээ, хувцасны гол болоод чухал царайлж хөшихөөс өөрийг мэдэхгүй...

Тэгсэн Гярман улсын өнөөх хатагтай гуай нь явах гээд хаасан юм байжээ зайлуул. Гадны хүн гэхээр нүдээ ухаад өгөхөд бэлэн гэдгээ Монголчууд аймаар баталж байна аа, тэнд , зам дээр хүртэл...
Мань мэт яахав ээ, гэр ажил гээд хэдэн цаг гарздаж гэх, миний нялх хүү яахав хөлөрч халуураад унтаж гэх... Гэтэл хамгийн аймаар нь...
Бүхэл бүтэн Улсын 1-р поликлиник биз дээ. Эмнэлгийн замыг хаашаа ч үгүй хаачихсан цаг болж байгаа байхгүй юу. Тэгээд тэр 1-р эмнэлгээс түргэн тусламж авах гээд гэртээ хүлээгээд үхэх гээд ангалзаж байгаа хүмүүс нэг муу Гитлараас болоод үхнэ гэнэ ээ. 1-р эмнэлгийн түргэний машинд үхэх гээд эмнэлэг рүүгээ яараад ангалзаж байгаа өвчтөн машин дотроо цаг тэсэж чадахгүй бол үх гэнэ ээ. Юу гэсэн үг вэ? Бид нар яахав ээ, тэр өвчтэй зовлонтой, цаг минутаар амьсгалаа тоолох өвчтэй хүмүүсийг хүргэх үйлчилгээг бүтэн нэг цаг хааж хашиж болох уу???? та минь... Ямар сайхан эрх ямбатай нь ч бай хүнийг алах эрхтэй болчихсон хорвоо юу? айн. Үхэлтэй тэмцэлдээд түргэний тэргэний дохио хангинахыг тэсч ядан хүлээж буй хүнтэй тэр ямбатнууд болоод замын хөдөлгөөнийг гайхалтай түгжрүүлэгчтэй нүүрэлдүүлж, улалзуулах саааааааааааан...
Үнэхээр уур хүрсэн, тэр их мэдээ нийтлэл хөөцөлдөөд, гуанзны хоолны хог цуглуулаад, шөнийн клубын үүдээр эргэлддэг сэтгүүлчид нь ийм юмыг цаг тухайд нь улалзтал нь сурвалжилж, улцганатал нь шийдвэрлүүлээд байхаар ч яадаг юм...

No comments:

Post a Comment