Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэг, Хууль эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, Либерал эмэгтэйчүүдийн холбоо, Эмэгтэйчүүдийн эмнэлэг… ажил дээрээ ороод ирсэн ч 90 хувь нь өнөөх л эмэтэйчүүд, аль нэгэн албан байгууллагын хаалга татахад дахиад л эмэгтэйчүүд, залхаж үхмээр юм. “Эрэгтэйчүүдийн эмнэлэг” гэсэн нэр саяхан л нэг юм нээгдсэн сурагтай, очиж очиж өвдсөн хойно нь ухаарсан эхнэрүүдэд зориулсан юмшиг байгаа (азтай эрчүүдшүү үхэхгэж байхдаа эмчлүүлдэг)
Сонин, сэтгүүл, реклам сурталчилгаа, ямарваа юмны билэгдэл нь мөн л эмэгтэйчүүд, Бодоод үздээ танай эхнэрт хэдэн төрлийн арчилгааны эд зүйлс байна гэтэл эрчүүд бидэнд сахлын хутга ер нь бол дандаа төмөр эдлэлүүд л байдаг өнөөхөл бахь, хутга, алах гэх мэтчилэн. Чухамдаа ийм байдлыг эрчүүд өөрсдөө бий болгосон гэдэгт хэнч үгүй гэхгүй. Бүтэн зууны туршид зөвхөн бүсгүйчүүдэд зориулан загвар зохиож, зөвхөн бүсгүйчүүдийн хөргийг зурж, зөвхөн бүсгүйчүүдэд шүлгээ зориулж, зөвхөн тэдний л төлөө амьдарч,үхэж, урлаж, бүтээж, авьяас чадвар, мөнгө, нэр нөлөөгөө зориулсаар ирсэн. Ямартаа л хожуу үед төрсөн эмэгтэй зураачид хүртэл өөрсдийгөө л нүцгэнээр нь зурдаг байхав, харин эрчүүдийн нүцгэн зургыг хархаараал өнөөх хэдчин паах захаан шижгийнээр нь дуудаал байдагшд уг нь бас л гоо сайханшүүдээ ккк. Тэгээд болоогүй ээ Эрчүүдийн сайхан сэтгэл сул талыг ашиглан дээш мацсан хүүхнүүд толгойд гармагцаа эр хүнийг ажилд авахаас татгалзаж, эрэгтэй хувцасны загвар зохиохоос зугатан, хайраа ханиа гэж дуудхаас хүртэл эмээж пээдийх болов.(зассссс үгээр урамшуулхана юүнэ хэцүү байнаа)
Хөл дээрээ босохын тулд эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс илүү хүч, цаг хугацаа зарцуулах болсон ”цөвүүн” цаг шүү дээ. Эр хүн гэр бүлээ тэжээхдээ чимээгүй тайван ажиллаж амьдарч байдаг бол эмэгтэй хүн Би чамайг тэжээж байна, Эр хүн байж… гэж бараг орой бүр хашгичих нь энүүхэнд.
Би чамд хүүхэд төрүүлж өгсөн. Залуу халуун насыг минь чи л үрлээ. Чиний төлөө би өөртөө байгаа бүхнийг зориулсан. Гэр бүлээ тэжээж чадахгүй юм бол яах гэж… гэх мэтчилэн Ял асуух мэт ийн үглэж нөхрөө залхаадаггүй эхнэр бараг л үгүй биз (би лав тийм биш гэж битгий бод тач тйим болно). Та хажуудах ханиа нэг хар даа. Ханы чинь үс нь бууралтчихсан Нэгэн цагт чиний дурлаж байсан сайхан залуу одоо өөрчлөгдөж, амьдралынхаа сайн сайхны төлөө явсаар байгаад духанд нь хэдэн үрчлээс нэмэгдсэн байгаа биз,гэсэнч тэд та нарыг л гэхээс биш өөрийгөө гэдэггүй . Эмэгтэй та л гавьяатайдаа түүнд хүүхэд төрүүлж өгч, та л ядраад байгаа хэрэг биш гэдгийг бодож үзэв үү.
“Эхэндээ зүгээр л байдаг байсан” Сүүлийн үед уурлаж хэрэлддэг, огцом зантай болчихлоо…” гэж үглэж хар инерги тарааж суухынхаа оронд эхэндээ зүгээр л байсан эр хүнийг тэгж өөрчлөгдөхөд нь таны дээр нь гарч давардаг, үглээ яншаа, эсвэл бүхнийг хайр найргүй нуруунд нь үүрүүлдэг, ядарчихсан ороод ирэхэд нь ярваганаж угтдаг зан нөлөөлсөн тухай бодож үзэв үү.
ТА ХАНИА “ЭВДЖЭЭ”. Их муухай эвдэж, хүсэл тэмүүлэл, оргилсон хийморь эрч хүчийг нь ноцоосонгүй. Харин ч гэр бүлийн ялихгүй будлиан бэрхшээлийг дарамт болгон нуруунд нь үүрүүлчихэж. Ханиа эр нөхөр минь гэсэн өөриймсүү сэтгэлээр бус, өнөөдрийн талх, маргаашийн өмсөх хувцас, их холдоо л нөгөөдрийн унах машин болгон харах болж. Та ханиа ёсолж авсан эхнэрийн хайр, хараар бус,аавынхаа цухал шүүмж, ах дүүсийнхээ өөнтөгч адлал, ээжийнхээ ямба, яхирлалаар харах болж. Уг нь тэр тэдэнтэй биш тантай л амьдрал холбосон. Ихэнх эхнэрүүд нөхрийгөө гараад явахад хүүхдүүддээ “Танай Аав чинь…” гэхчлэн ярих ярихгүйг дэлгэн ялааг ямаа, ямааг тэмээ болгон өөчилж, муулдаг бол нөхрүүд харин ч бүр эсрэгээр “Ээжийгээ хайрлаж байгаарай. Ирэхэд нь цай чаначихгүй яагаав” өө тэгээ юү тэгвэл би зохицуулчихьяаа” хэмээн “нууцхан” халамжилдаг гэхэд хэн ч үгүйсгэхгүй л байх.
Бид сайхан эрчүүдийг мэднэ. Хүчирхэг, бахархмаар эцэг хүнийг, удирдагчдыг мэднэ. Тэдний ард сайхан эмэгтэйчүүд, жинхэнэ бүсгүй ертөнц байдаг юм. Сайхан эмэгтэйчүүд сайхан эрчүүдийг бий болгож, төлөвшүүлдэг. Тэгэхээр та эр хүнийг гоочилж суухын оронд эхлээд өөрийгөө нөлөөгүй толинд нэг сайн хараатахвал яасан юм бэ? Жинхэнэ эр хүн ховор болжээ хэмээн шогшрох гэж бүү яар. Ёстойл үнэхээр Жинхэнэ эмэгтэй хүн ховордож, хүүхнүүд маань бүсгүйлэг чанараа гээж байгаа учраас жинхэнэ эрчүүд ховордож буй юм бишүү.
СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭГЭЭРЭЙ МАНАЙХААН
No comments:
Post a Comment