Бодсон зүйлч уг нь их байнашүү


Ойрд би бизнес л эрхлэхгүй бол бүр болохоо байсан. Бизнес л байвал гудамжинд хуушуурын ресторан ажиллуулах уу, дэлгүүр түрээслэх  үү, эрээнээс оймс тирко зөөдөг юм билүү, хахахааа ккк.

Бүүүр л дотроос нэг юм гатгаад болдоггүй дээ. Дэмий л зар мэдээ эм эн рүү орж ресторан түрээслүүлнэ гэдэг зар харав. Өө гэтэл тэр чинь бас их өрсөлдөөнтэй байдаг юм байна, нэг муу залуу энд ч нэг хүн байна тэнд ч нэг хүн байна, би одоо алийг нь гэхэв дээ гэж үнэд ороол
(үнэ хаялцаж нэмэхийн гэнээ) Үгүй ядахдаа би яг ингээд түрээслэе гээд бодохоор үгүй муу хуушуурыг хүртэл хийхэд чинь ажил байна аа байна Бас сайн тогооч хэрэгтэй ёоох нөгөөх нь хаданд авирсан юмшиг цага тулхаар олдохгүй олдсонч ёстойл алыг нь ч гэхэвдээ гээд үнэд орох биз. Аа тийм тогооч авна гээд ЗАР гаргаад олчие гэж бодье, өнөөх маань махыг маань хулгайлаад, гурлыг минь гэр рүүгээ зөөгөөд бх байхдаа ингэдэг гэж бүр зовлонг нь үзсэн хүмүүс ярьж байна цаана чинь. Тэгэхээр тэр хүнийг чинь давхар харж байх "өөрийн"  хүн хэрэг болоод байдаг, нохой тавилтай биш өөрөө л зогсохгүй бол.

Тэгэхээр нь бодлоо, за за хуушуурны рестораныг илгасий. Бар мар, паб мабыг
түрээслэвэл байршил сайтай уг нь ч боддог бодлолдоо, За тэгээл 6 нэрийн күнсний дэлгүүрийг түрээслүүл яаж байна гээл бодлоо. Портероор юм аа зөөнө, гурил будаа, бохь, чихэр, жимс, худалдагч хөлсөлж авна, ачигч хөлсөлж авна, жолооч молооч, за за ёстой мэдрэл муудчих юм байна. Больё больё.шууд автоматаар илгасуулчье..........

Үгүй уг нь надаас үл хамаарах тэнд нэг мөнгө эргэлдээл байж байдаг бол үнэн саак болох гээд байдаг. Даанч нээрээ нэг л болохгүй байна аа. Үгүй тэгээд энэ болохгүйтэй эвлэрч ер чадахгүй юм аа, энэ нь юу гэсэн үг үү гэхээр би заавал ард нь гарч байж санаа минь амарна гэсэн үг. 


Өөрийнхөө санааг амараах гээд гайгүй ресторан түрээслэхээс. Олдох нь уу үгүй юу. Үгүй тэгээл байж байсан аа өөртэйгээ хэрэлдэх юм. "Үгүй чи хуушуурны ресторан түрээсэлж яаааааааааааг яах гээд байгаа юм? Тэрнээс цахилгаан барааны дэлгүүр нээлдээ" гэж мэгээд дотор хүнтэйгээ баахан л хэрэлдэх юм. Дотроос дотроос хариуд нь "Гуцалгүй хий л" гэхшиг, хэхэ
Энэ байдал намайг бас нээрээ үнэн стрессдүүлээд байна аа.
Гайгүй ресторан түрээслэж санаагаа амаахаас. Ер нь тэгээд түрээсхээр энэ муу дотор хүн гуай намайг амраахгүй л дээ, алтан загасны эмгэн шиг "Бас буцаад яв, байшин гуйгаад ир" гэээээээээээл улам бүр шунал царайлаад салбар малбараа энд тэнд нээгээл ёоох ямар сайхан юмбээ мөрөөдөхч сайханшүү ...

No comments:

Post a Comment