Элдэв шалдав толгойдоо орсоноол бичлээ

Зиак муу блогоо эргэж тойроогүй хэд хоног яасан ч удав хө. Өмнөх бичсэн барьсан юмаа гарчигласан чинь яасан ч сайхан юм. Бараг л Циркийг цэнхэр өнгөтэй байхад, ундаа үйлдвэртээ 50төг, автуусны үнэ 100төг байхад гэдэг шиг л юм боллоо (ЖОК шүү). Миний багийн болон одоогийн найзууд ч гэсэн бүгд мундагшдээ Давс иддэггүй нэг найзаас минь бусад нь. Муу найзынхаа нэрийг хэлээд баруун зүүн чихийг нь баруун солгойгүй дугаргаад ч яахавдээ. хэрвээ миний хам уншиж байвал сорри гэхдээ мань чинь далайн давс авч өгнө л гэцэн байгаашдээ кккккккк...... Хүмүүс гайхаад юун давс мавс найз нөхөд болоод явчив гэж бодож магад. Миний найз иоджуулсан давс бага хэрэглэдэг болохоороо хааяа процессор нь алдаа заагаад байдгымөө. Тэхдээ миний найз давс идээгүй ч гэсэн томоохон компанид амжилттай ажилж байгаа. Бахархмаар. Зиа шал хазайгаад явчихлаа сорри.

Эд мөнгөнд битгий ач холбогдол өгөөрэй залуусаа шуналтай хэлсэндээ хүрдэггүй нууцаар олсон мөнгөний хариуг бурхан, гэр бүл, ах эгч, ирээдүйн амьдралаас чинь авна шүү . миний хувьд хэзээч би буруугаар мөнгө олж байгаагүй болохоор л хэлж байна. Ккккккк үнэнч юмуу худлаач юмуу аймар суртчилсан......Тэд чинь зүгээр л хэрэглээ гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Харин тэрний оронд өөрийн үнэхээр дуртай сохирхдог зүйлийг олж нээ. Тэр зүйл жинхэнэ сэтгэл ханамжийг өгөх биз. Надад ЭЙЧ ТИ СИ гэдэг 1000$ гар утас байхгүй би хөлдөө 600 долларын пүүз өмсдөггүй. Ингэлээ гээд муудсан юм юу ч байхгүй шд. Надаа хаач явсан тосоод авах тоотой хэдэн найз нар минь. Хэдийгээр үүрд миний дэргэд буруу зөвийг минь хэлээд явахгүй ч гэсэн ААВ ЭЭЖ хоёр минь байна. Өөрийн мөрөөдөлдөө үнэнч байж үүнийхээ төлөө тэмцэх л үлдэж байна даа. Зиа нэг ийм л байна даа. Ингээд бодохлээр Амьдрал чамдаа биииииийчэээн ямар ихээр дасна вээээ гээл солгой хоолойгоороо дууллаа. ӨӨөөө манай хүн тэнд харанхуй шөнө битгий орилоод байгаа ч гэнээ. за за  тэгвэл түр бая хэ игэхэд СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭГЭЭРЭЙ (юүч хамаагүй биччихгүй юү)

No comments:

Post a Comment